“Х Түц” хамтлагаас олон гэр бүл төрсөн. Тэдний нэг жүжигчин Г.Нарансолонго, Тэмүүжин нар юм. Өөрөөсөө олон дүү залуутай ханиллаа хэмээн шүүмжлүүлж байсан хосууд өдгөө сайхан амьдарч байгаа.
Том алаг нүдэн бүсгүй гурван хүүхэдтэй айлын ууган хүүхэд ч багадаа маш эрх дураараа, даруухан хүүхэд байжээ.
Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг дөрвөн настайдаа цээжилж, дунд ангиасаа эхлэн "Хүүхдийн ордны" дугуйланд явдаг байсан гэнэ.
2002 онд СУИС-ийг төгсч, тэр цагаас урлагийн щртөнцөд хөл тавьсан билээ.
Өдгөө Эмоци продакшнид харъялагдаж олон уран бүтээл хийж яваа. Тэгвэл тэдний анхны хүү Анар-ОД 3-р сарын 18-ны өдөр мэндэлжээ. Жүжигчин Тэмүүжин "Аав ээжийн хайртай хүү ,удам залгах хүү,
Аавынхаа насан туршийн эр цэргийн баярын бэлэг
Т.Анар-од хүүдээ төрсөн өдрийн мэндийг хүргэе!!!Аав Ээж Эгч Дүү Эмээ Өвөө нар нь..." хэмээжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.