Рок попын од гал цогийн эрч хүч болсон дуучин Т.Ариунаа. Адтай бүсгүй маань бүсгүй хүний зорилгын ийн тодорхойлжээ. Эмэгтэй хүний зорилго машинтай, байртай, нийгэмд эзлэх байр суурьтай болоход байдаггүй.
Энэ түүний зорилго биш, өөрөө хийж, бүх хүчээ зориулж байгаа эдгээр үйл ажиллагаанаас тэрээр ханамж авахгүй.
Тэрээр юунаас ханамж авдгийг одоо анхааралтай сонсоцгооё: эелдэг харилцаанаас, бие биендээ хандах гүнзгий мэдрэмжүүдээс, үнэнч харилцаанаас, хүүхдүүдийнхээ, төрөл төрөгсдийнхөө, нөхрийнхөө аз жаргалтай байгаагаас, бүгд хөгжин дэвшихийг, хамтдаа амьдарцгаахыг, бие биендээ үйлчлэхийг, санаа тавихыг хүсч байгаагаас тэрээр ханамж авдаг юм.
Тэгээд тэрээр эргэн тойронд байгаа бүх нийгмээрээ ингэж амьдарч байхыг хүсдэг.
Зөвхөн манай гэр бүл биш, бүгд яг ийм халуун дулаан уур амьсгал, халуун мэдрэмж, ариун үнэнч байдалтай байж, бие биенээ халамжилж, хайрлаж байгаасай гэж. Эмэгтэй хүний мөн чанар үүнд л оршмуй.
Рок попын охин тэнгэр бүсгүй билээ. Хэзээ ч гал цогтой байдаг.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.