"Бүтэн амьдрал" олон ангид конины гол дүрийг бүтээсэн жүжигчин Онон олны анхааралд их л өртөх болсон. Цахим хуудсандаа ч идэвхитэй бүсгүй чамгүй олон дагагчтай.
Үе үехэн хандалтаа өсгөөд авдаг.
Өвөрхангай аймгийн баярт гэр бүлээрээ наадам үзэж явсан Ооноо Чулуунчимэгтэй авахуулсан зургаараа гангарчээ. Тэрээр "Өнөөдөр пэйж дээрээ энэ хөөрхөн, ухаалаг, хөдөлмөрч охиноор гангармаар санагдав" хэмээгээд авлаа.
Өвөрхангайн цуутай бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн.
Чука бүсгүйн хувьд нийтийн дууны урлагт өөрийн өнгө төрхтэй болсон сайхан бүсгүйчүүдийн нэг. Багагүй шуугиан дуулин тарьж чаддаг бүсгүй билээ.
Ямартаа ч Ооноо бүсгүй Чукагаа магтаад авлаа.
Нийтийн дууны урлагт өөрийн орон зайгаа эзэлсэн чука бүсгүй хөдөлмөрч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
Хувийн бизнесээрээ ч амжилттай яваа бүсгүй.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.