“Хaвтаст хэpэг” олон ангит киноны ахлах дэслэгч Халиуны дүрээр бидний танил болсон залуу жүжигчин, чадварлаг бүжигчин Н.Нархажид.
Түүнийг кино сонирхогчид андахгүй таньдаг болсон. Багаасаа урлагийн хүн болох сонирхолтой байсан бүсгүй.
“Mongolia Entertaiment ” хамтлагийн бүжигчин гэсэн. Тэрээр "Бүр багаасаа бүжигчин болно гэж боддог, цэцэрлэгт байхаасаа л бүжиглэдэг байсан.
Гэхдээ хичээлээ хийдэггүй, бүжиглэнэ гэхээр нүд нь сэргэдэг, бүжиглэж л байвал болдог тийм хүүхэд байсан.
Би жоохон бие муутай болохоор эцэг, эх маань бүжиглүүлэхгүй гэдэг байсан юм. Аав, ээждээ хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч тэнцсэн гэдгээ эцэг, эхийн гарын үсэг хэрэг болох үед нь хэлсэн/ инээв/.
Хэчнээн бие муутай байсан ч хүн дуртай зүйлдээ яаж ийгээд явдаг юм билээ. Миний хувьд бүжиг надад дархлаа суулгаж өгсөн гэж боддог доо" хэмээжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
“Хавтaст хэpэг” олон ангит киноны ахлах дэслэгчийн дүрэр олны танил болсон Н.НАРХАЖИД
Next Article Жүжигчин Онон Чукагаар бахархав