”Spike” хамтлагийн дуучин Минжинсор АНУ-д ажиллаж, амьдраад нилээд олон жил болж байгаа билээ. Тэрээр АНУ-д Грек залуутай гэр бүл болсон боловч жирэмсэн байхдаа нөхрөөсөө салж, хоёр хөөрхөн ихэр охидтой болсон.
Нэгэн үе Монголын анхны охидын хамтлагт дуулж явсан. Тэрээр "Олон уран бүтээл маань хит болж байсан. “Зүүдэнд ургасан тэр чинь”, “Чи мэдэхгүй”, “Ганцаараа” гээд л.
Тааралдсан хүн бүхэн надад “Нүцгэн байхыг минь битгий хараарай” дуу чинь караокены хит дуу шүү дээ гэдэг.
Энэ дууны хувьд аялгууг нь хөгжмийн зохиолч, продюссер Н.Халиун ах, шүлгийг нь яруу найрагч, Ш.Гүрбазар ах маань бичсэн.
Дуу эзнээ сонгож ирдэг гэж би бэлгэшээдэг.
Их сайхан учралаар энэ дуу надад ирж, одоо ч эгшиглэсээр байгаад баярлаж явдаг" хэмээжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Дуучин Э.Минжинсор: Тааралдсан хүн бүхэн надад “Нүцгэн байхыг минь битгий хараарай” дуу чинь караокены хит дуу шүү дээ гэдэг
Previous ArticleНийтийн дууны завгүй хосууд