Түүнд нэг залуу "Цэцгэн толгойтой отвертка" хоч өгчээ. Энэ нь зөвхөн түүний цуглуулга болосн олон ганган малгайнаас ч болсон хэрэг биш. Отверткаар залуусын толгойг чангалдаг гэсэн утгаар өгсөн тул энэ тодорхойлолтын эзэн өөрөө бас дуртай байгаа бололтой.
1. Тэрээр хилийн цэргийн ахлах дэслэгч цолыг 200 оны хавар авсан юм. Хилийн 0151 дүгээр ангид жанжин тугаа үнсэж, тангаргаа өргөж байжээ.
2. Хүүхэлдэйн театр дахь түүний албаны өрөөний хойморт Янжинлхам бурхан залаатай байдаг.
3. Ц.Хулангийн өндөр өвөө Дэндэв гэдэг хүн 1939 онд Япончуудын хордуулсан худгаас цангаа тайаад амиа алдсан гэдэг.
4. Ээж талынх нь дээдэс Ёнзон хамбын гэх хилс хэргээр буудуулжээ.
5. МЗЭ-н шагналт Нацагдоржийн шагналт "Болор цом" наадмын хошой аварга бүсгүйн аав яруу найрагч Д.Цоодол "Болор цол"-н 3 шагналтай.
6. Хулангийн хоёр дахь "Болор цом"-ын шагнал болох болор цомд "Чингис" архи 3 шилийг шингээж байсан гэж өөрөө дурссанаас үзвэл багтаамж нь 2,25 литр ажээ.
7. Хулан бол Цоодол гуайн гурван охины дундах нь. Эгч нь ХБНГУ-ын иргэн болжээ.
8.2008 оны намар Гачууртын "Монгол шигтгээн"д хуримаа хийжжэ. Миний хань бол надад ирсэн одон шагнал" гэж тэрээр нөхрийнхөө тухай хэлсэн байдаг.
9.Хулангийн үдэш" хэмээх арга хэмжээ хоёр удаа маш амжилттай зохион байгуулсан. 10. Хулан орос сургалттай дунд сургууль төгссөн.
11. Анна Анхматова, Марина Цветаева зэрэг оросын "мөнгөн үеийн" яруу найрагч эмэгтэйчүүдийг шүтдэг.
12. Хулан найрагч хүү охин хоёртой. Том хүүг У.дөрвөн-Уул, охиныг нь У.Удвал гэдэг.
13. Хулан хатагтай улаан өнгөнд дуртай. Учир нь энэ өнгийг бадрангуй, гал цогтой, секси, гал халуун гэж боддог.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.