Сүхбат аваргын багахатан хэмээгдэж явсан Гарамханд гоо үзэсгэлэн, сайхан биеэ гайхуулж яваа дайчин бүсгүй. Түүний хувьд брэнд элдэв зүйлд шунадаггүй.
Харин энгийн хувцасладаг буюу өөрөө оёод өмсчихдөг үйлчин бүсгүй. Тэрээр "Энэ спортын түүхэндээ би маш их хүндлэгдэж байсан. Миний найз, алтан партнер Мөнхтогоо Анхбаяр нар маань бас байна.
Тэр хоёртойгоо тайзан дээр гарсан байхад ганцаарчилсан төрөл, хосын төрөлд Гарамханд гээд зарлахад зрительд байгаа бүх хүмүүс Гарамхандыг үзнэ гээд хүлээлттэй байдаг.
Харахыг хүсдэг, биширдэг тамирчдын л нэг байсан л даа, тухайн үед. Дүү залуу тамирчид хүртэл Гарамаа эгчээ гээд л, яг Гарамаа эгч шиг болох юмсан гэдэг байлаа.
Энэ их хүндлэлийг даахын тулд өөрийгөө зөв байлгахыг хичээдэг. Миний ажиллаж байгаа ажил мэргэжилтай холбоотой хүн болгон надаас эгч ч байсан ах ч байсан багшаа, багшаа та гэж харьцана.
Ихэнх хүмүүс намайг алдартай хүний эхнэр болчихсон мөнгөн дээр бөмбөрсөн гэсэн ойлголттой байдаг байх. Миний хувьд өнгөрсөн арван жилийн хугацаанд хань ижилтэйгээ байхдаа тэгж амьдраагүй л дээ.
Үүнийг бол бардам хэлнэ. Би чинь 13 настайгаасаа эхлээд ажил хийж байсан. Мөнгөний үнэ цэнийг маш сайн ойлгодог.
Хүний мөнгөөр хүүдэгнээд гоё сайхан юм аваад тэрэндээ бахдаж байсан удаагүй. Би өөрийгөө тиймэрхүү муу зан багатай гэж боддог.
Аль болох зөв байхыг өөрөө хичээдэг учраас. Олы танил хүн, дээрээс нь мөнгөтэй төгрөгтэй хүний эхнэр болсон гээд би тэр хүний мөнгийг үрээд дураараа захиран зарцуулсан тохиолдол, нэг удаа ч тэгсэн түүх байхгүй.
Тэр хүний мөнгөнд дураараа хүрч байгаагүй гэдгээ би бардам хэлнэ" хэмээжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.