Солонгон аашт хэмээн олондтанигдсан Ананда бүсгүй Туркд аялаад их л жаргалтай яваа. Тэрээр "Намайг хайрлаач гэж хэнээс ч битгий гуй.
Намайг хүндлэ гэж хэнийг ч бүү албад.
Хүмүүжил сайтай хүн хэнийг ч байсан хүндэлдэг. Сэтгэл сайтай хүн хэн ч байсан хайрладаг. Сонгосон зам чинь зөв бол ганцаараа ч хамаагүй урагшаа зоригтой алх.
Зөвийг угаасаа олон хүн дагана. Сайхан сэтгэл гэдэг чинь хүн бүрт байдаг ч тэрийгээ чин сэтгэлээсээ гаргах нэгэн тун ховор.
Хуурамч байх тусам чиний тойрог жижгэрч Үнэнч байх тусам чиний тойрог томорч байдаг.
Хүний сэтгэлийг дуусгадаг биш цэнэглэдэг хүн нь байгаарай. Туулаад дуусах амьдралаа тунгалаг байлгахыг хичээгээрэй. Төрсөн ганц биеийнхээ эрүүл мэндийг бодоорой.
Дандаа сайхан зүйл ярьдаг хүнтэй уулзаж бай. Сэтгэлд чинь буй буртаг нэг л мэдэхэд сарниад алга болно" хэмээн зөвлөв.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.