Түүний нүдний дээд, доод зовхинд он цагийн үрчлээс хэдийнэ тогтжээ. Гэсэн ч өнөөх л тас тас хөхрөх танил инээд, инээхэд нь хонхойдог хацар нь хэвээрээ.
Энэ сайхан үзэсгэлэн гоог бид анхлан “Сэрүүн дуганы мөхөл” киноноос харснаас хойш тэр өдгөө хүртэл Монголын урлагт тайз, дэлгэц, хошин инээдэм, кино найруулагч, хөтлөгч, кино зохиолч, продюсер хийж яваа энэ цагийн cор болсон цөөн эмэгтэйчүүдийн нэг.
Тэрээр "мөн л миний мөрөөдөлтэй холбоотой. Бага залуу байхдаа л кинонд их дуртай байсан. Ганц удаа л кино найруулж үзэх юм сан гэж боддог байлаа. Тэгээд 2005 онд Найдаа найруулагч маань драмын театрын найруулагч болоод улсын наадам найруулах болоод, Сэргээш-3 киног хийх хүн байхгүй болсон.
Тэгээд хамт олон минь надад итгэл найдвар өгч, найруулах санал тавьсан. Урьд нь Сэргээш 1, 2 киног хийж байсан Золбаяр найруулагч надад хамгийн их урам зориг өгсөн. Ингэхдээ "Чамайг Сэргээш 1,2 кинонд ажиллаж байхад чинь харж байсан. Чи чадна аа" гээд их түлхэж, дэмжсэн.
Тухайн үед Золоо найруулагч өөрөө кино найруулагчид дундаа ид гараад эхэлсэн байсан болохоор "Энэ хүн хэлж байгаа болохоор болох ч юм болов уу" гээд анх найруулагчаар нь ажиллаж байлаа.
Олон шөнө нойргүй хонож, өөрөө текстүүдийг нь кино болгож, цаасан дээр буулгаж, их бодож, боловсруулсан. Ингээд аз түшсэн үү, хувь заяа түшсэн үү Сэргээш-3 кино маань ард түмэнд их сайн хүрч, үнэхээр "амьсгалж" чадсан. Тухайн үед Ялалт кино театр монгол кино гаргадаггүй байсан.
Харин Сэргээш-3 киног анх удаа гаргахыг зөвшөөрсөн. Үүнээс хойш театртаа монгол кино авахаар болсон байдаг юм. Цаашлаад анхны киногоо найруулсан хүний урам гэж байна.
Үүний дараа 2008 онд "Миний хөрш чөтгөр" киног найруулаад л дараа, дараагийн уран бүтээл төрсөн дөө. Гэхдээ кино найруулагч гэх мэргэжлийг их сонирхож, одоо хүртэл суралцаж яваа.
Уран бүтээлч хүн хэзээ ч боллоо гэж ханаж болдоггүй. Ханаж бодох л юм бол зогсдог.
Тиймээс улам хичээж, өөрийгөө хөгжүүлнэ гэж бодож байна. Жүжигчнээр ажиллана гэдэг найруулагчаар ажиллахаас өөр л дөө.
Жүжигчин хүн бол дүрээ бодож, найруулагчийн хэлэх гээд байгаа санаа руу очихыг хичээж ажиллана. Харин найруулагч бүх дүр, тайз, хөгжим, хувцас гээд цөмийг нь бодож, боловсруулна. Эдгээр бүх зүйл найруулагч дээр зангилагддаг.
Тиймээс ч найруулагчийн бодож, сэтгэх, ажиллах ачаалал их хүнд байдаг. Энэ ч утгаар дэлхийд эмэгтэй найруулагчид ховор байдаг болов уу.
Тиймээс л Найдаа найруулагчийгаа харахаар ёстой хайр хүрч, аль болох л ядрааж, зовоочихгүй, өөрсдөө авхаалжтай, сэргэлэн байж авсан дүрээ сайн гаргах сан гэж хичээдэг.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.