Монголын үндэсний олон нийтийн телевизийн бүтээл “Хэцүү анги” уран сайхны олон ангит киноны Гэрлээгийн дүрээр үзэгч олонтой анх уулзаж байсан Б.Бадамцэцэг “Miss Mongolia-2010” наадмын тэргүүн байрын шагналыг хүртэж, дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг гаргаж шагнал хүртсэн бахархал болсон сайхан бүсгүйчүүдийн залгамж халаа юм.
Өдгөө загварын тайзнаа алхаж, моделийн ажлыг хийдэггүй тэрбээр мисс гэдэг нэрээ эрхэм, цэвэр авч үлдэхийг хүсдэг нэгэн.
- Ээжтэйгээ их дотно юм шиг санагдлаа. Тэгвэл аавыгаа, ер нь гэр бүлээ танилцуулаач.
- Би ааваараа болон аавынхаа мэргэжлээр их бахархдаг. Аав маань ОХУ-д байлдааны нисэх онгоцны нисгэгч гэсэн мэргэжлийг эзэмшиж ирсэн. Тэр үед байлдааны онгоц, нисдэг тэрэгтэй авахуулсан зургуудыг нь одоо ч харахад надад маш гоё санагддаг. Ааваараа бахархах сэтгэл ихээр төрдөг.
Одоо бол аав маань хувиараа Японоос машин оруулж ирж борлуулдаг бизнес эрхэлдэг. Би айлын том охин. Дороо нэг дүүтэй. Дүү маань таван настай, Анужин гэдэг.
-Гоо сайхны мэс ажилбарыг хувьдаа дэмждэг байх нь?
- Тийм. Би гоо сайхны мэс засалд орсон хүмүүсээр маш их бахархдаг. Яагаад гэвэл тэдэнд тийм эр зориг байна. Нөгөө талаар, хүн өөрийнхөө сэтгэл дундуур байгаа зүйлээ засч янзлаад түүнд улам их боломж гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.
Түүнд адаглаад л өөртөө итгэх итгэл бий болно. Би ч гэсэн өөрөө ирээдүйд энэ салбарт ажиллаж, хүмүүст өөртөө итгэх итгэл бэлэглэхэд нь тусална гэж боддог.
- Эмч мэргэжлийг сонгоогүй бол интерьер, дизайны чиглэлээр хүч үзэх байжээ? Түүний хажуугаар сахилгагүй охин юм шиг санагдсан. Хуурамч дугаартай машин унаад цагдаад баригдалгүй удаан хугацаагаар явсан гэл үү?
- Залуу насны түрхэн зуурын л юм. Би насаараа ийм галзуу ч юм шиг цоглог явж чадахгүй шүү дээ. Би ер нь хаана ч явсан инээж явдаг. Хэний ч өөдөөс хараад инээнэ гэдэг маш гоё зүйл.
Тийм болохоор би энэ байдлаасаа огт ичдэггүй. Зарим хүний нүдээр харахад аальгүй ч юм шиг, сэргэлэн ч юм шиг энэ зан маань буруу зүйл биш. Буруу аальгүй бол буруу, би бол зөв аальгүй. /инээв/
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleКёкүшюзан Д.Батбаярын их хотод аархсан унаа