“Сүн далайг шалбааг байхад” гэдэг шиг одоогийн их аваргуудыг бараа сурагггүй байхад арлын Японд монгол эрчүүд аатай, бяртай гэдгийг харуулж, араасаа нутаг нэгтнүүдээ ирлэн дуудаж, сумод оруулсан хүн бол яах аргагүй Даваагийн Батбаяр.
Кёкүшюзан буюу “Мэхний их дэлгүүр” гэгдэж ирсэн тэрбээр ёстой л алга дарам зайнд эр бяраа үздэг сумогийн дэвжээнд Монголын үндэсний бөхийн уран мэхийг уралдуулан хийж, япончуудад хэн бэ гэдгээ харуулан, монголчуудаа баярлуулж явсан он жилүүд бий.
Кёкүшюзан ч дуучин Т.Баясгалангийн хань болсон.
Өнгөрсөн хугацаанд Б.Элбэгбаяр, Б.Нандинзаяа нэртэй хүү, охины ээж болсон дуучин бүсгүй бизнес болоод телевизийн ажилд анхаарал хандуулж ирсний сацуу дуртай үедээ гадаад явж, галуу шувууны мах амталсан шиг ээ явдаг. Сүүлийн үед нам гүмхэн л байх болсон.
Саяхан их хотод "содон" унаагаараа аархаад авлаа.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Next Article Мисс Б.Бадамцэцэг: Би зөв аальгүй