Хийл хөгжмийг амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг мөнхийн залуу гоо үзэсгэлэнгийн нууцаа дэлгэв.
Тэрээр хаврын тэнгэрийн олон аашинд хуурайшиж гундахгүй байх цор ганц нууцаа охид бүсгүйчүүдэд хуваалцахаас татгалзсангүй.
Үнэтэй тансаг брэнд, бүтээгдэхүүн хэрэглэдэг болов уу гэмээр хатагтайн өдөр тутмын хэрэглээ тун энгийн гэнэ.
Энэ ч утгаараа жирийн монгол шар тосыг хэрэглэхийг илүүтэй үздэг аж. Ялангуяа өвөл, хаврын цагт шар тосыг хүнсэндээ байнга хэрэглэж заншсан гэнэ шүү.
Энэ нь арьсны өнгө болоод үс, хумсанд гайхалтай нөлөөлж биеийн галбираа хадгалах, дархлаа сайжруулахад ашиг тустай болохыг бүсгүйчүүдэд хэллээ. Сонгодог хатагтайн гоо сайхны нууц жор тун энгийн юм шүү.
Хийл хөгжмийг төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэг хэсэг болгож яваа сонгодог хатагтай Ч.Дэлгэрцэцэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Тэрбээр Хөгжим бүжгийн коллежоос эхлээд АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Монголоор зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хийлч.
Тэр ч утгаааа түүний гоо сайхан өмссөн зүүсэн олны анхаарлд байж чаддаг.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.