МҮОНРТ нэвтрүүлэгчасан Ж.Бямбаа сайхан дуу хоолойгоороо ардтүмний зүрхэнд уяагдсан эрхэм.
-Эмэгтэй хүн энэ амьдралаас сурч болох хамгийн чухал зүйлийг та юу гэж боддог вэ?
-Эмэгтэй гэлтгүй хүн амьдралын ухаантай, зөв буруугийн дэнсийг хадгалж явах ёстой гэж боддог. Бид нарын дунд ч хичнээн их дээд сургууль төгссөн ч мөнгө төгрөгөө зохицуулж чаддаггүй, гарынхаа салаагаар урсгачихдаг, бусдад тус нэмэр болдоггүй хүмүүс байдаг шүү дээ.
Амьдралын хар ухааныг хүн ухаан орсон цагаасаа ээж ааваасаа авч сурч төлөвшдөг юм уу даа. Хамгийн гол нь хүнд бусдыг энэрч хайрлах сэтгэл чухал. Хүн хүнээ хайрлана гэдэг хүрч чадахгүй оргил биш шүү дээ.
Хэрвээ бид хэнийг ч хайрлахгүй, хайрлуулахгүй амьдарвал хүйтэн хөндий мөс шиг хүйтэн цэвдэг сэтгэлтэн болох байсан биз. Бусдыг яг өөрийнхөө үр хүүхэд шиг хайрлаж чадвал хүн гэдэг төгс хэлбэрээ олж байгаа хэрэг.
-Эмэгтэй хүн амьдралынхаа ханийг яаж сонгох ёстой гэж боддог вэ?
-Хүнийг хэлж байгаа үг яриагаар нь дүгнэчих амархан санагддаг. Үйл хөдлөл, харцнаасаа л хүн танигдана. Нэгэнт анхны харцаар нэгэндээ сэтгэлтэй болсон бол буруудах зүйлгүй гэж боддог. Тэгэхээр энэ бүхнийг тухайн хүний сонголт л мэднэ. Сонголтоо хийхдээ үүнийг мэдэрдэг мэдрэмжтэй байх ёстой болов уу.
Би гэхэд нөхөртэйгээ 8 дугаар ангиасаа үерхэж байгаад суусан. Авто инженерийн мэргэжилтэй хүн байлаа. Телевизийн ажил цаг наргүй шүү дээ, баяраар гэхэд шөнө 1-2 цагийн үед эфирээ дуусгаад гэртээ орж ирдэг үе олон.
Сайн ханийн ачаар ажлаа хийж хүүхдийн эцэг эхийн хуралд сууж, сургуульд нь зөөж үзээгүй. Ямар сайндаа нэг удаа манай хүн бухимдчихсан сууж байхаар асуусан чинь “Би эмэгтэй хүн үү, эрэгтэй хүн үү.
Хүүхэд намайг тогооч аав” гэж дуудлаа гэж билээ. Гэхдээ хань минь энэ бүхэнд гуниж туниад байгаагүй. Хань минь намайг үргэлж тулж түшиж явсан учраас би өдий зэрэгтэй яваа гэж боддог.
Тийм учраас ханьдаа сэтгэл зүрхнээсээ мөргөж сүсэлж явдаг. Ханиа алдах өнчрөл хагацал хамгийн хэцүү. Энэ хоосон орон зайг миний хөөрхөн ач зээ нар эзэлж намайг уйлуулж, баярлуулж, инээлгэж дүүргэдэг юм байна.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Нэвтрүүлэгч Ж.Бямбаа: Хүнийг хэлж байгаа үг яриагаар нь дүгнэчих амархан санагддаг. Үйл хөдлөл, харцнаасаа л хүн танигдана
Previous ArticleЖүжигчин Г.Золбоотын 10 насаар дүү гэргий
Next Article Хайрын дууч С.Сэрчмаа эр хүнийг алгадахыг үзэн яддаг