Драмын театрын жүжигчин явсан Д.Ганцэцэгийг өдгөө танихгүй үэзгч ховор. Тэрбээр нэгэн үе драмын театрын тайзнаа тавигдаж байсан жүжиг болгонд гол дүрийг бүтээж, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн эмэгтэй жүжигчдийн тоонд багтсан.
Өдгөө бие даасан уран бүтээлч болсон.
Дэлгэцийн бүтээлд шаргуу оролцож яваа түүний талаар МҮОНТВ "Зогсошгүй" нэвтрүүлэгтээ онцолжээ. Түүний ярилцлагын ухаарал болохуйц хэсгээс хүргэе.
"Миний амьдралдаа баримталдаг хамгийн гол философи бол "Гишгэсэн мөр бүхэн маань миний ирээдүйг гэрэлтүүлдэг".
Миний хийсэн үйлдэл бүхэн маань үр хүүхдийн маань замыг тодорхойлох учраас хэлэх үг, хийх үйлдэл, бүтээх зүйлс болгондоо маш өндөр хариуцлагатайгаар бас зөв ухамсартайгаар хандах ёстой гэсэн зарчим баримталдаг.
Би эмэгтэйхүнийг үргэлж гоё байгаасай гэж боддог дотоод сэтгэлийн гоо сайхнаас илүүтэй гадаад талдаа ч гэсэн.
Эрэгтэй хүн гэдэг угаасаа байгалаасаа гоо сайхан,гоё сайхан юманд татагддаг. Өнөөдөр хайраа олчихлоо гээд өөрийнхөө гоо сайхныг бүү зогсоогооосой. Үргэлж гоё байгаасай гэж боддог" гэжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.