МҮОНТ-ын өглөө хөтөлбөрөөр овоглуулдаг хөтлөгч Г.Гэрэлээ есдүгээр ангид байхаасаа телевизийн салбартай амьдралаа холбосон гэдэг.
Монголын урдаа барьдаг авьяаслаг нэвтрүүлэгчид цөөнгүй бий. Тэдний нэг бол бид бүхэнд “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч гэдгээрээ алдаршсан Гэрлээ гэж болно
Түүнээс хойш тус телевизийн дэд захирал хүртлээ өсөн дэвжсэн хөтлөгч бүсгүй гэрийн эзэгтэй болж хоёр үрийн ээж болон нам жим амьдарч байгаа билээ.
Гэр бүлийн зурагнаас нь хүргэе.
Тэрээр "Би телевизийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна. 2001 онд Монголд анх удаа өглөөний цагийг үнэд хүргэх нэвтрүүлэгтэй болъё гэдэг зорилгоор “Өглөө хөтөлбөр”- ийг хийж эхэлсэн.
Нэвтрүүлгийн санааг тухайн үед Радио телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга байсан Б.Ганболд ах гаргаж, ажил хэрэг болгож байлаа.
Ингэж үзэгчид анх удаа өглөөний сэргэг цагт мэдээ нэвтрүүлэг үзэх нь ямар чухал вэ гэдгийг манай нэвтрүүлгээр үзэж ойлгосон доо.
“Өглөө хөтөлбөр” маань эфирээ цацаж эхэлснээс 20 жилийн хугацаа өнгөрчээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд зөвхөн “Өглөө” хөтөлбөр гэлтгүй Үндэсний, радио телевиздээ идэвхтэн сурвалжлагчаас эхлээд бүх л алба, нэгжид ажилласан байна.
МҮОНРТ-ийн дэд захирал хүртэл ажиллахад ямар нэг шат алгасаагүй. Уран бүтээлийн төлөө, хамт олон, радио телевизийн хөгжлийн төлөө залуу хүний хувьд юу хийж чадахаа харуулах боломж гэж бодож л ажилласан. Хүмүүс намайг “MNB”-гийн Гэрэлээ, “Өглөө” хөтөлбөрийн Гэрэлээ гэж овоглодог, ингэж дууддаг. Би ч энэ нэрэндээ дурлачихсан л даа.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Хөтлөгчөөс дэд захирал болтлоо дэвшсэн Г.Гэрэлээгийн "гэр бүл"
Previous ArticleДуучин Нара мөрөөдлийнхөө байшинд оржээ