90-ээд оны элдэв маяг, мэс ажилбар гэж мэдэхгүй байсан үеийн сайхан бүсгүйчүүдээс нэрлэ гэвэл тэргүүн эгнээнд МУГЖ У.Уранчимэг, С.Өлзийхүү, О.Энхтуул нарыг хэлэх нь дамжиггүй.
Үе тэнгийн авъяаслаг бүсгүйчүүд маань Драмын театр хэмээх өнөр айлаас ажил амьдралын гараагаа эхэлж байсан түүхтэй. Жүжигчин О.Энхтуулын хувьд харийн бэр болсноор уран бүтээлээсээ хөндийрсөн ч сүүлийн үеийн киноны туслах дүрд мэр сэр үзэгдэх болсон ба жүжигчин С.Өлзийхүү нөхрийн хамт тайз гэхээсээ илүү дэлгэцийн уран бүтээлд продюсероор ажиллаж буй.
Харин хамгийн халуухан, залуухан харагддаг Урнаагийн хувьд Драмын театрт бууриа сахиж үлдсэн ч 2 жилийн өмнөөс театраасаа өрх тусгаарлан залуу уран бүтээлчидтэй гар нийлэн ажиллаж байгаа билээ.
Салаа замын эрхээр тэд тус тусдаа уран бүтээл хийж яваа ч "нөхөрлөлөө" уландаа хэзээ ч гишгэхгүй гэдгээ батлан харуулсаар байгаа юм.
Харин тэднийг харсан хүмүүс гоо сайхан хийгээд авьяас чадварын хувьд ч зайгаа тавих хаа ч байсан юм хэмээн ам уралдаж байна.
Тэд нас бол тоо гэдгийн жинхэнэ баталгаа болсон бүсгйүчүүд.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.