2022 оны Монголын тэргүүн мисс, “National TV”-ийн цаг агаарын хөтлөгч Б.Номин-Эрдэнэ. Цахим орчинд түүний өгсөн ярилцлага ихээр олны анхаарал татсан.
Мөн цаг агаар хөтлөсөн нь шүүмжлэл элэглэлд давхар өртөөд амжсан билээ. Тэрбээр "Бүх зүйл хар, цагаан хоёр талтай байдаг нь гарын алга, ар хоёр мэт нэг дор оршдог.
Гэхдээ би сэтгэлийн хат сайтай хүн юм шиг байна лээ.
Хүмүүс намайг сөрөг сэтгэгдэл уншаад уйлж унжиж байгаа гэж бодоод байх шиг байна лээ. Би уйлахгүй байгаа. Муу зүйлд ч ямар нэгэн байдлаар сайн тал байдаг.
Тэр утгаараа бүх сөрөг сэтгэгдлүүдийг уншиж, өөртөө наалдацтайг нь хүлээж авахыг хичээдэг.
Гэхдээ хүний амьдрал янз бүр тул сошиал дахь сөрөг хандлагыг ойлгохыг хичээнэ.
Хүмүүсийн амьдрал нь стресс, бухимдал, асуудал их байгаа учраас түүнийгээ сошиалд гаргаж тайлдаг байх гэж бодож байна.
Манай төрөл садны хүмүүс “Наадахаа больж болохгүй юм уу. Тэртээ тэргүй олон хүнд танигдчихлаа. Чамайг хүмүүс автобус дотор ч ярьж байна” гэсэн.
Миссүүд олон нийтэд танигддаг, танигддаггүй гэж хоёр янз байдаг. Харин би олон хүнд танигдах тавилантай байсан юм байлгүй гэж өөрийгөө бодох болсон.
Гэхдээ аль болох сөрөг зүйл бүү бичээрэй л гэж гуймаар байна" гэжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.