Ерөнхий сайд асан Сү.Батболдынх таван хүүхэдтэй. Сү.Батболд, хатагтай Х.Отгонтуяа нар хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, эрдэм номын мөр хөөлгөсөн нь хэзээ ч хар бараан явдалтай холбогдож байгаагүй Б.Баттүшиг, Б.Самади нарын хөвгүүдийнх нь намтраас харагдана.
Элит гэр бүлийн том хүү Б.Баттүшиг шарк Н.Цэлмүүнтэй гэр бүл болсныг бид мэднэ. Б.Баттүшиг гэр бүлийн бизнесээ удирдахаас гадна МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгч гээд олон нийт, спортын сонгуульт ажилтай. Харин дунд хүү Б.Самади бараг л “нууц ноёнтон”.
Лондонд олон улсын бизнес, менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой, “И-Март” сүлжээ дэлгүүрийн ихэнх хувийг эзэмшигч “Алтай холдинг” группийн дэд ерөнхийлөгч, “Алтай кашмер”-ийн өв залгамжлагч гээд түүнд дутуу зүйл үгүй.
Аан харин, хөрөнгөлөг, чинээлэг, царайлагч хархүү одоо болтол ганц бие. Гэхдээ Б.Самади эхнэр авах гэж яарахгүй байгаа бололтой. Учир нь тэр чөлөөт цагийнхаа ихэнхийг гольф тоглоход зарцуулдаг.
Харин Сү.Батболдын ганц охин Б.Бадамханд. Амины ганц охин Б.Бадамханд АНУ-д эрдмийн зэргээ дээшлүүллээ. Өмнө нь Бостоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн Б.Бадамханд "The New School"-д медиа менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.
Тэрээр гэр бүлийнхээ мэдлийн "Star" телевизийг удирддаг билээ. Ингээд болосролтой гэр бүлийн зурагнаас хүргэе.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.