“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ анхны амьдралдаа жүжигчин, яруу найрагч Гэрэлийн хүргэн болсон. Жүжигчин Гэрэл “Тань руу нүүж явна”, “Гул аранжин” киноны гол дүрд тоглосон монгол төрхтэй эмэгтэй.
Гэрэлийн охин “жижиг” Халиунтай Л.Ган-Эрдэнэ 20 гаруйхан насандаа амьдарч, ууган охиноо хамтдаа угтан авсан.
Ганаагийн эхнэр М.Халиун тэр үед “Help” сургалтын төвийн эзэн, камертончууд ч тус төвийг байнга рекламддаг байлаа. Ганаа, Халиун хоёр үе салдаг, эргээд нийлдэг.
Энэ нь сүүлдээ зуршил болох дөхсөн. Харин Л.Ган-Эрдэнэ Б.Уянгатай, М.Халиун С.Насантулгатай учирснаар тэд бүрмөсөн салсан.
“Камертон”-ы Ган-Эрдэнийн эхнэр Б.Уянга нь “Жигүүр гранд”-ын эзэн Д.Баттөрийн ууган охин. “Жигүүр гранд”-ын Баттөрийн 6 охин ёстой л торгонд хөлбөрнө гэдэг шиг брендээр туйлдаг бүсгүйчүүд.
Тэрбумтны охинтой амьдарсан Ганаа шууд хадам аавынхаа “Эко” телевизийг удирдах болсон.
Ган-Эрдэнэ, Уянга хоёр 10 жилийн сурагч байхдаа үерхэж байсан ч баян айлын охин Б.Уянга Америк явснаар тэдний харилцаа холдож хөндийрсөн гэдэг.
Ахлах, их сургуулиа төгссөн Б.Уянга Монголдоо ирснээр “Камертон”-ын Ган-Эрдэнэтэй эргэн таарч, хамтдаа амьдраад 10 жил болжээ. Тэд одоо 4 хүүхэдтэй.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleУрлагийн тэнгэрт гялалзаж яваа гурван үеийнхэн
Next Article “Өнөр бүл”-ийн Цэрмаа эндүүрмээр адилхан охинтойгоо