Я наг хоолой, бариу хувцастай цаг агаарын хөтлөгч бүсгүй гэвэл хэний ч нүдэнд Б.Аригун төсөөлөгдөх нь дамжиггүй. Ингээд түүний ярилцлагын хэсгээс хүргэе
-Анхнаасаа цаг агаарын мэдээний хөтлөгчөөр орсон юмуу ?
Анх өглөө хөтөлбөрийн хөтлөгчөөр шалгуулж орж байлаа. Манай удирдлагууд ч, би ч тэр цаг агаар миний нэрийн хуудас болчих нь гэж төсөөлөөгүй. Аль аль талдаа гэнэтийн зүйл болсон. Одоо бол хамт олныхоо итгэлийг дааж хариуцлагатай нэвтрүүлгүүдийг хөтлөх боломж олгодогт талархадаг.
“Кино үзэх цаг”, “Яг түүн шиг” шоуны 1, 2 дугаар улирлын шууд эфир, “Next top model”-ын финалын шат, “Aкадеми авардс”, “Синима авардс” гээд бүгд миний хувьд өөрийгөө дайчлах сорилт байсан. Намайг өөрийгөө олоход минь тусалсан телевиздээ, хамт олондоо би хайртай.
Өдөр бүр л хүн бүрээс нь суралцдаг. Шоу нэвтрүүлгийнхээ арын албанд ажиллах бүртээ skill чадвараа хөгжүүлдэг. Сэтгүүлчээр ажиллаад маш олон хүмүүстэй учирсан. Олон сайхан хүмүүсийн энергиэр тэтгэгдэж, залуу насаа үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа гэж өөрийгөө бяцхан урамшуулдаг.
-Та задгай, cекcи хувцаслах дуртай юу. Эсвэл эфирээр гарах таны имиж юм уу? Би та чаангуй, cекcи хувцаслаж я наг дуу хоолойгоор үзэгчдээс хандалт авна гэж төсөөлж явсан удаагүй ээ. Учир юу вэ гэвэл миний өөрийн өгөгдөл нөгөөх мөн чанар нь та чаангуй, cекcи, эрчүүдийн дур хү слийг татах тэмүүлэлтэй хүн огтоос биш. Энэ бол эфирийн "дүр", цаг агаарын хөтөлбөрийн контентийн хэлбэр шинж байсан.
Анх хамтдаа эхэлж байсан манай охид ч адил дүр төрхийг бүрдүүлж байлаа. Түүнээс биш чи л ингэж хувцаслаарай гэж фокуслаагүй. Мөн би өөрийнхөө дуу хоолойг cекcи гэж огт бодож байгаагүй юм байна лээ. Сайн сонсоод үзвэл суурь хоолойны маань өнгө их суучихсан бүдүүн талдаа. Харин миний баримталдаг зүйл юу вэ гэхээр тухайн хүний дотоод мөн чанар нь хэр гүнзгий вэ, чухам юунд үнэ цэн өгдөг вэ гэдгээс шалтгаалж амжилт тодорхойлогдоно гэж боддог.
Өнгөц шинж чанар, гоо сайхан төрх, том хөх өгзөг, үс гэзэг ач холбогдол өгөх үнэт зүйлс биш. Би хүчирхэг эмэгтэйчүүдийн түүх тэдний алдаанаас суралцах дуртай. Бүхий л манлайлагч эмэгтэйчүүдийг холбодог нэг зүйл бол тэдэнд амин сүнс гэж бий.
Одоо цагт мөнгө нь л байвал гадна үзэмжээрээ гоё сайхан болох шиг амар хялбар зүйл байхаа больсон шүү дээ. Гэтэл хэдий гоё сайхан ч өөрийн дархлаагүй, үнэ цэнгүй, үзэл бодлын төлөвшлөө тодорхойлоогүй хүмүүс л гоо үзэсгэлэнгээ гутаадаг. Эр эм ялгаагүй. Би зүгээр л гоё ганган хүүхэн байсан бол “Боловсрол” телевиз надад тайзан дээр гарах эрх олгохгүй. Энэ бүгдэд тэмцэл байсан. Өөрөө өөртэйгөө тэмцэлдэнэ, хүчилнэ, шүүмжилнэ, дайчилна. Би их сонирхолтой амьдралыг туулж явна.
-Гэр бүлийнхээ талаар яриач. Би таны аавыг зураач хүн байдаг гэж сонссон. Тийм ээ. Миний аав зураач. Өвөө маань Ардын зураач Ц.Доржпалам гэж хүн байдаг. Аав ээж гэр бүлээ ярьвал тэд маань их эрх чөлөөтэй, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс. Гэр бүл маань үргэлж надад эрх чөлөө олгож, миний дуу хоолойг сонсгодог. Ээж маань над руу хүчтэй ширүүн дуугарч ч үзээгүй.
Уян зөөлөн, мэдрэмжтэй миний үлгэр дуурайл болох хүн. Ээжийнхээ хувцаслах мэдрэмжийг би лав барахгүй. Дандаа л этгээд өөр дүр төрхийг бүрдүүлэхийг санал болгодог. Надад тэг ингэ гэж зааж зааварлаж байгаагүй.Харин санал болгож чаддаг.
Шийдвэрийг өөрөөр минь гаргуулна. Харин эгчийнхээ тухай ярихад миний шарыг их хөдөлгөдөг байсан. Намайг сул дорой, өөртөө итгэлгүй байхад хэзээ ч миний дүү мундаг гэж хэлж байгаагүй.
“Чи иймхэн юм чадахгүй байгаа юм уу” гэх мэтээр хурцална. Сэтгэлзүйг 360 градус эргүүлэх чадалтай. Аав бол надаас нууцаар надаар бахархана. Илүү дутуу үггүй тийм л хүн.
-Ил за дгай хувцаслалаа гээд хүмүүсийн анхаарлыг татахад аав ээж нь зэмлэж байв уу?
Манай ээж санаа нь зовдог болохоос “боль” гэж зэмлэж байгаагүй. Миний охиныг муулсан байна гээд их гуниглана. Ээждээ хэлдэг ганцхан үг маань “Охин нь энэ замыг тойрох биш дайрах л байсан. Энэнээс илүү шүүмжлэлд би өртөнө. Миний хүсч тэмүүлж буй зүйл илүү чухал. Сэтгэлээ бэлд” гэж хэлдэг. Харин ч ийм зүйл тулгарахгүй бол гунигтай.
-Залуу охид бүсгүйчүүд бид юун дээр алддаг юм бол?
Эмэгтэй хүний хамгийн том дайсан бол эмэгтэй хүн байх нь олонтаа. Нэгнээ дэмждэггүй. Эрчүүдтэйгээ өрсөлдөх гэж тэмцэж байхад эмэгтэйчүүдийн хандлага том дарамт байдгийг Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” номонд тодорхой өгүүлсэн байдаг.
Эрчүүдийг төрөлхийн манлайлагч хэмээн мэхийн ёсолж харин өөртэй нь адил эмэгтэй хүн удирдах гэхээр цухалддаг зантай. Тэгэхээр эмэгтэй хүн манлайллын түвшинд очиход хоёр өрсөлдөгчтэй тэмцэх хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гарч ирнэ.
Алсын хараагаа бодвол эмэгтэй хүнийг салбар бүрт эмэгтэй хүн л хамгийн сайн ойлгож дэмжиж тэднийхээ төлөө шийдвэр гаргана шүү дээ. Нөгөө талаар эмэгтэйчүүд манлайллын түвшинд эрчүүдээс доогуур байдаг шалтгаан бол өөртөө итгэлгүй байдал. Эрчүүд бүрэн дүүрэн итгэлгүй байсан ч гараа өргөж чадна. Харин бид эргэлзсээр хоцордог.
Түрүүнд нь гараа өргөж, боломжийг ашиглах хэрэгтэй. Алдсан ч оносон ч туршлага болоод л үлдэнэ. Гол нь бусдын шүүлтэнд өөрийгөө хайрцаглаж болохгүй биз дээ. Өөрийнхөө үнэ цэнийг тогтоо гэж би өөртөө хэлдэг. Өнөөдөр миний хөх гарсан байсан ч, би дотуур хувцасгүй байсан ч хамаагүй. Бусдын шүүлт нэн тэргүүний зүйл биш. Өөртөө л итгэлтэй, үнэнч байхыг эрмэлздэг.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Хөтлөгч Б.Аригун: Эмэгтэй хүний хамгийн том дайсан бол эмэгтэй хүн байх нь олонтаа. Нэгнээ дэмждэггүй
Previous ArticleСумын зааныг давж "од" болж явсан дуучин Төрмандах