Ажлынхаа гарааг орон нутгийн театраас эхэлж, өдгөө 12 дахь жилдээ Төв аймгийн "Монгол туургатан" театраар овоглож буй залуу жүжигчин Т.Энэрэл.
Түүнийг дэлгэцийн дүрээр нь хүмүүс эчнээ таних биз. Тэрбээр үзэгчдийн санал шүүмжлэл өрнүүлж байгаа "Сүрэг" уран сайхны киноны гол дүрд тоглосон билээ.
Түүний хувьд өвөөгийнхөө зам мөрийг үргэлжлүүлэхээр жүжигчин мэргэжлийг сонгосон гэдгээ хэлж байв. Урлагийн бүсгүй "Манай нөхрийг О.Итгэл гэдэг.
Хань маань УДЭТ-ын туслах найруулагчаар таван жил ажилласан. 2021 оны сүүлчээр ажлаасаа гарч, чөлөөт уран бүтээлч болсон. Сүүлд найзуудтайгаа хамтран “Миний сахилгагүй залуу” кино хийсэн. Кино урлаг руу орж өөрийгөө хөгжүүлэхээр яваа залуу уран бүтээл.
Хүн жүжигчин мэргэжлийг сонгосон болохоос олны хараанд амьдрахыг сонгоогүй. Эзэмшсэн мэргэжлээсээ сэтгэл ханамжийг авч чаддаг учраас энэ мэргэжлийг сонгосон.
Тэрнээс биш олны танил болоод их мөнгө олох юмсан гэж бодож явсангүй.
Тиймээс хүмүүс намайг шууд хараад таньдаггүй. Зарим нь “Чи тэр кинонд тоглодог охин мөн үү” гэж их асуудаг.
Би энгийн, өөрийнхөөөрөө байх дуртай. Ажлаа хариуцлагатай,чин сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Миний хувьд тайз, дэлгэцийн дүрээрээ дуудуулах дуртай.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.