Бага насандаа ээж, эгчийнхээ хувцсыг нууцаар өмсч, хурдан том болохыг мөрөөднө. Зурагтаар гарсан гоё, сайхан юм бүхнийг дуурайж, “Би ийм хүн болно” гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн жаахан охин өдгөө Монголын хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ өнгө төрх бий болгож чадсан уран бүтээлч болжээ.
Тэр бол дуучин Ука. Тэрбээр “Би тайзан дээр гарахаараа нэг тийм өөр нэгэн болчихдог. Би тэрийг тайлбарлаж мэдэхгүй байна” хэмээн өгүүлнэ. Содон өнгө төрхөөрөө үргэлж олныг гайхашруулж, шинэлэг уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг барьдаг дуучин бүсгүй.
Тэрбээр "Би хамтлагт байхдаа ирээдүйд гэр бүлтэй болохгүй гэж боддог байлаа. Яагаад гэвэл урлагийн хүн аз жаргалтай гэр бүлтэй байх боломжгүй гэж боддог байсан.
Нөхөр бол яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн айдастай гэр бүлтэй болохыг хойш тавьдаг. Бас Б.Ангирмаа багш маань “Та нар над шиг байж болохгүй шүү” гэж хэлдэг байсан.
Эргэн тойрныхоо сайхан хүмүүсээс урам зориг авч, би яагаад ингэж амьдарч болохгүй гэж. Өөрийгөө илүү нандигнан хадгалж ирээдүйн нөхөртөө бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодсон.
Би ер нь одоо ч гэсэн гэр бүлээ ил байлгахыг хүсдэггүй. Энэ бол хүний хувийн амьдрал учраас урлаг уран сайхныг хольбол цаашдаа ялгаж салгахад хэцүү шүү дээ.
Урлагийн хүн урлаг талаараа л олны танил байх нь зүйтэй гэж боддог. Манай хүүхдүүд том болсны дараа өөрсдөөс нь асууж, хүсэхийн бол нээлттэй байна. Одоохондоо ичээд байдаг учраас тайван байлгахыг хүсдэг" хэмээжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.