Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас… “Аяга тавгаа өрж хонуулвал өрөнд орно!” гэж биднийг бага байхад ээж аав минь сургадаг байсан билээ. Ухаант ардын минь эртнээс мөрдөн уламжилж ирсэн энэ мэт хорио цээр нь зүгээр ч нэг мухар сүсэг төдий байсангүй.
Харин хүүхдэд багаас нь “болох”, “болохгүй”-г мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилгыг агуулсан байдаг ажээ. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэхдээ мөрддөг байсан ёс заншлаас энд заримыг дурдлаа. 1. Зан төлөв, харилцаа • Худал хэлдэггүй • Хүмүүсийн хооронд хов зөөдөггүй
• Ахмад хүний дээд талд суудаггүй • Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй • Хүний өмнүүр орж ярьдаггүй • Зочны өмнүүр гүйдэггүй • Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй • Хүний толгой, малгайд хүрдэггүй • Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй • Ахмад настны мөрөн дээр гараа тавьддаггүй 2. Эмх цэгц • Аяга, тавгаа өрж хонуулдаггүй (өрөнд орно)
• Цүнхний амыг онгорхой орхидоггүй (гарз гарна) • Ороо засалгүй орхидоггүй (ажил бүтэхгүй)• Авдрын тагийг онгорхой орхидоггүй (гарз гарна) • Халбагаа аягандаа хийж тавьдаггүй (ажил үйл үл бүтнэ) 3. Хооллолт • Цайгаа дутуу ууж үлдээдэггүй (амны хишгээ үлдээнэ) • Зогсоогоор цай уудаггүй (ажил бүтдэггүй) • Хэвтэж хоол иддэггүй (өвчин тусна) • Буруу харж сууж хоол иддэггүй • Цагаан будаа асгадаггүй (өрөнд орно)