Урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж яваа мисс, жүжигчин Х.Баярмаа. Түүнийг удам дамжсан жүжигчин гэдгийг хүмүүс мэдэх биз. Сүүлийн үед өөрийн авъяас чадвараа илүүтэй харуулах болсон бүсгүй.
Тэрээр хүчирхэг эмэгтэйг ийн тодорхойлон боддог гэв.
Олон хүчирхэг эмэгтэйчүүдтэй би уулзаж үзсэн. Ялангуяа “Гэм зэм” жүжигт тоглож байгаа эмэгтэйчүүд хүчирхэг. Хүчирхэг гэдэг нь дан мөнгө санхүүтэй холбоотой биш бүх зүйлийг зохицуулж чаддаг эмэгтэйчүүдийг л би хүчирхэг гэж боддог.
Ээж маань миний мэдэх хамгийн хүчирхэг эмэгтэй. Харж байхад ажил амьдрал бүх зүйлээ хий гаргалгүй амжуулдаг. Хажуугаар нь олон хүнд тусална.
Үр хүүхдээ хайраар дутаахгүй өөр дээрээ бүх ачааг үүрч чаддаг, агуу тэвчээртэй тэр эмэгтэйчүүд л хүчирхэг гэж тооцохоос өөр аргагүй.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Жүжигчин Х.Баярмаа: Бүх зүйлийг зохицуулж чаддаг эмэгтэйчүүдийг л хүчирхэг эмэгтэй гэж боддог
Previous ArticleТэдний дурлал 14 насны зөрүүг тоосонгүй дайрсан юм
Next Article Алтан Москвад амьдрах болсон жүжигчин Баярмаа