Зохиолын дууг машины кабинаас салгаж, дахин сэргээсэн гавьяатан бол яах аргагүй дуучин С.Жавхлан, Т.Баясгалан хоёр. Өдгөө тэд МУГЖ цолтнууд болж, тус тусын амьдралдаа сонирхолтой хуудас эхлүүлсэн билээ.
Нэг нь хэт монголжиж сонгуульд хүртэл нэр дэвшиж амжсан бол нөгөө нь арлын Японы сүмогийн дэвжээг эзэгнэсэн бөх хүний гэргий болсон.
Тэдний харилцаа нэг л мэдэхэд эхэлж, өрнөж, ассан.
Д.Батбаяр Японоос ирэх нь гэсэн цуу намжаагүй байхад л гэргий нь Т.Баясгалан болжээ гэсэн мэдээ чих дэлссэн. Кёкүшюзан 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд сүйн бөгжөө барьсаар Т.Баясгалан дээр ирсэн бөгөөд тэд өдгөө үрийн зулай үнэрлэн, аз жаргалтай амьдарч байна.
Д.Батбаяр маш ичимхий бөгөөд анх хайртай гэдэг үгээ цаасан дээр бичиж Т.Баясгаланд өгөөд ичсэндээ түүнийгээ зажилчихсан гэдэг. Хайр гэдэг хүчтэй зүйл болохоор найман насны зөрүүг ч үл тоох чадал хэн хэнд нь хайрласан биз ээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleМ.Аззаяа: Миний хувьд дөнгөж үүр цайж байна
Next Article Тэдний дурлал 14 насны зөрүүг тоосонгүй дайрсан юм