Монголын кино урлагт өөрийн өнгө төрхтэй болсон хөвсгөр бүсгүйчүүд бий. Түүний нэг нь яах аргагүй жүжигчин Аззаяа. Сайн уу амьдрал минь кинонд тоглосонг хүмүүс бишгүй мэдэх биз. Хувийн амьдралаа тэр бүр яриад байдаггүй бүсгүй маань гурван хүүхдийн ээж. Ганц бие гунхаж аваа гэсэн.
Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Хоёр хүн хамтдаа амьдралаа авч явах, ганцаараа авч явах гэдэг асар их ялгаатай. Бүх зүйлд ганцаархнаа санаа зовж, амьдарна гэсэн үг шүү дээ.
Гурван нялх үрээ ганцаараа өсгөнө гэдэг их хүнд даваа. Шөнө унтаж чадахгүй. Маргааш яах вэ, юу хийх вэ гээд маш их зүйл бодогдоно. Тархи амрахгүй болохоор нүдээ аниад хэвтсэн ч оюун бодол унтдаггүй юм билээ.
Бүр мэдрэлийн саажилттай болж байсан. Тэр үед надад нэг л зүйл бодогдсон.
“Азаа, Чи гурван хүүхдээ авч явах учраас яасан ч өвдөж болохгүй. Өвдвөл хүүхдүүд чинь яах болж байна” гэж бодоод өөрийгөө анхаарч эхэлсэн.
Амьдралын төлөө хэт улайрч, өөрийгөө гаргуунд нь хаяж болохгүй гэдгийг маш сайн ухаарсан даа.
Гэхдээ энэ бүхнийг ганцаараа даван туулж чадахгүй. Өдий зэрэгтэй явахад минь аав, ээж, дотны хүмүүс минь их тусалсан.
Одоо том охин Номуунбилэг маань ээждээ маш их хань, түшиг болж байгаа. Айлын том гээд охиндоо хэтэрхий их хариуцлага үүрүүлээд, хатуу гараар өсгөчихсөн байж мэднэ.
Тийм болохоор охиноосоо уучлалт гуймаар санагддаг юм. Гэхдээ ирээдүйн амьдралд нь хэрэг болох байх аа. Хүн эрүүл саруул байхад болохгүй зүйл гэж байхгүй. Бүх зүйл боломжтой. Цаашдаа илүү сайн ажиллах болно. Миний хувьд дөнгөж үүр цайж байна" хэмээн ярив.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleАрслан Б.Орхонбаяр: Хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг
Next Article Насны зөрүүг ч үл тоосон хосууд