Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаяр олон краштай бөхийн тоонд орсон залуу бөх.
Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа "Бүх л сайхан бөхчүүд, үе тэнгийнхэн маань бэлтгэл сургуулилт, барилдааны ур чадвараараа эн тэнцүү өрсөлдөж яваа.
Хэн ямар цолонд хүрч, ард түмнээ баярлуулах нь зөвхөн өөрөөс шалтгаална.
Хүн бүр аварга болох албагүй. Гэхдээ үндэсний бөхийн спорт хүнд бүх төрлийн хүмүүжил өгдөг учир энэ замаар явж байгаадаа бие, сэтгэлийн хувьд дүүрэн байдаг.
Ингэсэн бол, тэгсэн бол гэсэн эргэлзээ байхгүй. Ямартай ч би үндэсний бөхөөрөө тууштай барилдана.
М.Даваажаргал аваргын хэлсэн нэг сайхан үг байдаг. Хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг гэж. Энэ үгийг би их бодож явдаг. Хөдөлмөрлө, хөгжүүл, хэзээ ч зогсох ёсгүй мэт, өөрийгөө ямар ч амжилт үзүүлээгүй мэт хөдөлмөрлө гэж өөртөө хэлдэг.
Бэлтгэлээ сайн хийж, биеэ зөв авч явахад олон наадам урд маань байна даа" хэмээжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Арслан Б.Орхонбаяр: Хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг
Next Article М.Аззаяа: Миний хувьд дөнгөж үүр цайж байна