Драмын театраас гараагаа эхэлсэн жүжигчин, адтай, одтой авьяаслаг Одноог та бид сайн мэднэ. Хорвоогийн хамгийн сайхан, гоо үзэсгэлэн юунд оршдог вэ гэдэг асуултыг та яг одоо өөрөөсөө асуугаад үзээрэй.
Миний хувьд хамгийн төгс гоо сайхан “үрээ тээн төрүүлсэн бүсгүй хүнд гэрэл цацруулан оршдог болов уу” гэж тодорхойлсон удаатай.
Дэлгэцнээ бүтээсэн өөрийн гэсэн өнгө төрх, донжтой дүрүүдээрээ олонд танигдаж, хүндлэгдэж яваа жүжигчин, МУСТА Б.Одончимэг хувийн амьдралынхаа талаар тэр бүр дэлгээд байдаггүй.
Өдгөө хоёр сайхан хүүтэйгээ хамт амьдрах болсон ганц бие ээж билээ. Ёстой ганц бие бүсгүйн амьдралаар жаргаж явна уу гэлтэй эрх чөлөөтэй дүүлж яваа бүсгүй.
Мөн аяллын сайхныг ч мэдэрч яваа. Гадаад дотоод гээд л олон газар үзэж, агаарын сайханд тансаглах бүсгүйн гэрэл зурагнаас сонирхуулъя.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleСошиал од Екатринагийн задалсан гэнэтийн бэлэг