Дуучин Ану буюу Уранхолбоо зургаан сайхан хүүхдийн ээж ч төрөөгүй мэт гоолиг сайхан байж чаддаг бүсгүй. Үе үехэн се ксийлэг хувцаслаж бүр намбалаг гээд хэв маягаа байнга өөрчлөлж байдаг бүсгүй.
Ану галбирлаг, Ану хөөрхөн, Ану се кси, Ану дур булаам, Ану эелдэг, Ану хайр татам. Түүнийг тодотгох өч төчнөөн тодотгол хөвөрнө.
Одоо түүний үүрэгт ажлууд улам нэмэгдсэн. Тэр сайн ээж, сайн гэрийн эзэгтэй нийгэмд үүрэг хүлээсэн урлагийн од. Тэр үүргээ нэр төртэй биелүүлж яваа.
Урлагт орох хаалга байдаг, гарах хаалга гэж үгүй юм шиг.
Нэг л урлагийн хүн болсон бол хэчнээн зодог тайлсан ч нөгөө л “дуучин” шошго үргэлж дагаж явах болно.
Олны хайр хүндлэл, атаа жөтөө, магтаал зэмлэлийг ав адилхан дааж явна гэдэг урлагийн хүн, тэр дундаа урлагийн бүсгүй хүнд амаргүй даваа биз ээ.
Ану ид хийж бүтээх насан дээрээ яваа, хөдөлмөрлөж яваа нэгэн тул түүний скандал цаашдаа ч үргэлжлэх болно. Ямартай ч тэр энэ хугацаанд дахин давтагдашгүй, Анугийн хэмээх нэгэн өвөрмөц фигурыг, ертөнцийг бий болгож чаджээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleАнандагын клипэнд тоглож явсан үе
Next Article Сошиал од Екатринагийн задалсан гэнэтийн бэлэг