"Хавтаст хэрэг" олон ангит киноны Халиуны дүрээр кино уран бүтээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж, цахиур хагалан орж ирсэн залуу жүжигчин Н.Нархажид.
Жүжиглэхээсээ гадна бүжигчин гэсэн. Ёстой л хориж боломгүй хүслийнхэн нэг нь гэв. Тэрээр нэгэн хэвлэд өгсөн ярилцлагандаа "Хүн бүхэн өөрийн гэсэн цаг хугацаатай.
Миний хувьд би 28 нас хүрсний дараа хүнтэй сууж хүүхэд гаргана гэж боддог. Ялангуяа эрэгтэй хүн 28 нас хүрээд бүрэн ухаажиж боловсорсон байдаг гэж би уншсан.
Тэр насаа хүртэл нэгэнт л жүжигчнээр явна гэж бодсон болохоор улам л хөгжиж, өөрийнхөө түвшнийг ахиулна гэж боддог доо.
Гэхдээ нэгэнт амьдарч байгаагийнх залуу байгаа дээрээ маш олон шинэ зүйлсийг хийж үзмээр байна. Олон сайхан дурсамжийг бүтээмээр байна шүү. Найз залуутай.
Бид хоёр таван жил үерхэж байна. Нэгдүгээр курсээсээ хойш үерхсэн.
Мэргэжил нэгтэй учраас нэг нэгнээ маш сайн ойлгодог. Гэхдээ заримдаа энгийн хосууд шиг байж чаддаггүй. Нялуураад явдаггүй учраас мэддэг хүмүүс нь л мэднэ.
Хоёулаа л сайн жүжижгчин болъё гэсэн мөрөөдөлтэй болохоор ирээдүйгээ л их хайрладаг" хэмээжээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Жүжигчин Н.Нархажид: Би 28 нас хүрсний дараа хүнтэй сууж хүүхэд гаргана гэж боддог
Previous ArticleУИХ-ын гишүүн Э.Батшугарын сэтгэлийн жолоог атгасан бүсгүй