Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гавж Д.Чойжамц "Ёс зүйт нийгэм бол хөгжлийн суурь. Харин хууль бус үйлдэл, хүний өгөөгүйг авах бусармаг байдал, арван хар нүгэлийг хийгээд эхэлбэл итгэл алдарч, нэгнээсээ улам холддог.
Итгэлцэл байхгүй бол хардлага сэрдлэгэ муу бүхэн дэвэрдэг.
Тиймээс жаргалтай нийгмийг бүтээж, өөрсдөө болоод өрөөлд сайхан амьдралыг авчрахын үндэс нь хайр, энэрэл, нигүүлсэл юм.
Нэгнээ хүндэтгэж хайрладаг, бусдын сайн сайхныг бодож чаддаг, эв зүйтэй байхын дээр шинжлэх ухаан техник, боловсрол, түүх соёлын мэдлэг монголчуудад хамгийн хэрэгтэй байна.
Ёс суртахуун доройтож буян нүгэлийг ялгахгүй болж эхлэхтэй зэрэгцээд итгэл алдагддаг. Хүн амын ихэнх хэсэг ёс суртахуунтай, итгэл даадаг болоод ирвэл хамгийн сайхан нийгэм цогцолно.
Харин ёс бус зүйл хийдэг хүмүүс олшрох тусам итгэлцэл сулардаг.
Итгэл үнэмшилд биш өөрсдөдөө буруу өгөх хэрэгтэй. Олонхиороо ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, шударга байж нэгнээ хүндэлж, хамтарч чаддаг бол хамгийн зөв, сайхан нийгэм байх болно." хэмээв.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleД.Энхбаяр: Би хүнээс МӨНГӨ зээлж байгаагүй