Ихэнх хүмүүсийн хувьд нэг мэргэжлээрээ удаан ажиллан гаргасан амжилтаараа олонд танигдаж нэр хүндтэй болох амаргүй. Тэгвэл нэг байтугай ажил, мэргэжил эзэмшин, түүгээрээ олонд алдаршсан хөл бөмбөг тайлбарлагч, кино дуу оруулагч, хөтлөгч, жүжигчин Д.Энхбаяр.
4000 мянга гаруй кинонд дуу оруулж, "Намрын синдром", "Жексон амьд" тэргүүтэй киноны зохиолыг бичиж, мөн найруулж явсан тэрээр хийж буй бүхэндээ сэтгэлээсээ ханддаг инээмсэглэл тодруулсан нэгэн юм.
Түүний хувьд гайхам нэгэн онцлогтой хүмүүн.
Тэрээр "Банкнаас хуулийн дагуу зээл авах нь мэдээж. Харин хүнээс мөнгө зээлж, асуудаггүй. Бахархаад байх зүйл биш ч гэсэн эргээд бодохоор зээлж байгаагүй юм билээ.
Тэгэхээр их аймхай хүний шинж юм шиг ээ. Бусдад хүндрэл учруулна гэж боддог байх даа" хэмээжээ. Хүнээс мөнгө зээлж үзээгүй эрхэм бололтой.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleДомогт тайлбарлагч Э.Балжинням асан