Монголын цөөхөн эмэгтэй гайхам дуучдын нэг бол яах аргагүй Отгонжаргал билээ. Урлагт цахилж яваа цөөхөн хэдэн гайхам чанартай уран бүтээлчийн нэг.
Магадгүй түүний хичээл зүтгэл, өвлөгдсөн авъяас нь түүнийг олон танигдахад хүргэсэн биз. Бурхан хайртай хүнээ дуучин болгодог гэдэг ийм л сайхан учралтай бүсгүй болсон дуучин Отгонжаргал.
Тэрээр "Оюутан байхдаа бүжиг, йогоор голдуу хичээллэдэг. Өөр илүү дутуу юманд явах цаггүй байсан. Номын сандаа хононо, ангидаа төгөлдөр хуураа давтах гээд хонодог байлаа.
Зургаан жил сурахдаа би маш их хичээл зүтгэл гаргасан. Намайг яг яаж сурч байсныг тухайн үед сурч байсан оюутан сурагч, багш нар маш сайн мэддэг.
Байнга номын санд сууж, дандаа хичээлээ давтаж, үргэлж чихэвчтэй CD-ны хөгжим сонсоод дуугаа давтаад явж байдаг охин байсан. Тэр бүгдийн маань хүч нөлөө өнөөдөр гарч байгаа гэж би боддог.
Залуучууддаа захиж хэлэхэд оюутан цагийн ширээнд сууж байхдаа л бүх юмаа маш сайн төгс гүйцэтгэлтэй л сурах хэрэгтэй.
Төгсөөд гарсны дараа ажилд ордог, ажиллаж байхдаа гэр бүлтэй болдог. Гэр бүлтэй болоод дахиад сурна гэсэн ойлголт ховор. Бүгдийг маш сайн тооцоолж, сурах ёстой цаг хугацаандаа л сайн хөдөлмөрлөх хэрэгтэй" хэмээж.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Дуучин болох учрал, хичээл зүтгэл нь түүнийг амжилтанд хүргэсэн Д.Отгонжаргал
Previous ArticleДуучин Г.Батбаяр: Манай сумынхан "намайг хүн болохгүй, хогийн юм болно доо” гэж ярьдаг байсан
Next Article Домогт тайлбарлагч Э.Балжинням асан