Өнөө цагийн нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж баяр сууриа баттай олж авсан дуучин Э.Чулуунчимэгийг орчин үеийн “зохиолын дууны хатан хаан” хэмээн нэрийдэх болж.
Учир нь Э.Чулуунчимэгтэй эн тэнцэх хэмжээний чадал чансаатай дуучин зохиолын дууны ертөнцөд алга гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй болов уу.
Анх нийтийн дуунд уран бүтээлээ туурвиад эхлэхэд түүнийг Т.Баясгалангийн төгс хувилбар гэж байсан.
Яагаад гэхээр зохиолын дууны гүнж гэгдэж ирсэн Т.Баясгалангийн хажууд дуучин Э.Чулуунчимэг бие хаа, царай төрхөөрөө зохиолын дууны гүнжийг бут цохиж ийн төгс хувилбар гэгдэж байсан.
Тэгвэл өнөөдөр түүнийг зохиолын дууны хатан хаан гэж өргөмжилсөн нь хэр оновчтой нэршил болохыг хэлж мэдэхгүй ч үнэнч фэнүүд нь ийн нэрлэсэн
Ямартай ч хамгийн олон фэнтэй зохиолын дууны хатан хаан гэх энэ нэршлийг дуучин бүсгүй маань хэрхэн цааш авч явахыг ёстой л цаг хугацаа харуулах биз ээ.
Subscribe to Updates
Get the latest creative news from FooBar about art, design and business.
Previous ArticleУ.Уранчимэг гавъяатын " ижий аав"